
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, НОЁН КШЫШТОФ БОЙКО БАЯНХОНГОР АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Кшыштоф Бойко 2025 оны 04 сарын 11-ийн өдөр Баянхонгор аймагт албан ёсны айлчлал хийж байна. Элчид сайд Кшыштоф Бойког Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. Уулзалтын хүрээнд талууд эрүүл мэндийг дэмжих жил, соёлын харилцаа, спортын салбарт хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо. БНПУ-ын Элчин сайдыг орон нутагт айлчлал хийх үеэр Засаг даргын орлогч Б.Наранбаяр холбогдох бүрэлдэхүүний хамт аймгийн ХДТ, хүүхдийн Тэмүжин театр, Биеийн тамир спортын газар, Түүх угсаатны зүйн музейн үйл ажиллагаатай тус тус танилцуулсан бол Польшийн элчин сайдын яамны талаас “Сарны тасалбар” уран сайхны киног Баянхонгорчуудад үнэ төлбөргүй толилуулсан юм.








