Sun Logo

Хүний нөөцийн ил тод байдал

1. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ,СТРАТЕГИ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөллийн 2022 оны ажлын төлөвлөгөө

Энд дарж татна уу

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛИЙН ДАГУУ ГАРСАН ЭРХ ЗҮЙН АКТ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛИЙН ДАГУУ ГАРСАН ЭРХ ЗҮЙН АКТ

 

Тогтоолын дугаарТогтоолын нэрБатлагдсан огнооТогтоолТогтоолын хавсралт
УИХ-ын тогтоол 
 117

Төрийн албаны зөвлөлийн дүрэм

 

2019.02.01ТатахТатах
 218Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай2019.02.01ТатахТатах
 319Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай2019.02.01ТатахТатах
 420Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай2019.02.01ТатахТатах
 521Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай2019.02.01ТатахТатах
Засгийн газрын тогтоол 
 66Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам төлбөр олгох2019.01.09ТатахТатах
 77Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам2019.01.09ТатахТатах
 88Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам2019.01.09ТатахТатах
 99Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам2019.01.09ТатахТатах
 10472Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай2019.12.25Татах 
 1125Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай2019.01.16Татах

 

Татах

 1233Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм2019.01.23ТатахТатах
 135
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн албан хаагчид шагнал олгох, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох)
 2019.01.09ТатахТатах
14382ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох)2018.12.19ТатахТатах
1574Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам2019.02.20ТатахТатах
16206Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам2020.12.09ТатахТатах
17216Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам2020.12.16ТатахТатах
18217Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам2020.12.16ТатахТатах
19218Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам2020.12.16ТатахТатах
Засгийн газрын хэрэг эрхлэх газар 
20100Аргачлал, заавар батлах тухай2020.12.30Татах 
Төрийн албаны зөвлөл 
 2102

 Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай

 

2019.01.11ТатахТатах
 2203Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай2019.01.11ТатахТатах
 2305“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам (Төрийн албан хаагчийн анкет “А ХЭСЭГ”,“Төрийн албан хаагчийн анкет “Б ХЭСЭГ”, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт”, “Төрийн албан хаагчийн анкет бичих санамж”, “Хувь хүний намтар бичих санамж”)2019.01.31ТатахТатах
 2414Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай2019.03.25ТатахТатах
 2515Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай2019.03.25ТатахТатах
 2616Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам батлах тухай2019.03.25ТатахТатах
 2717Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, загвар батлах тухай2019.03.25ТатахТатах
2825Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам батлах тухай2019.05.28ТатахТатах
2954Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам2020.02.14ТатахТатах
3059Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам2019.09.04ТатахТатах
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ 
 3136/32Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл  ногдуулах,түүнд гомдол гаргах журам2019.04.04Татах  
 3234/31Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам2019.04.01Татах 
3337/33Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай2019.04.04Татах 

СУРГАЛТЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийг тасралтгүй сургаж, шатлан дэвшихэд нь шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн мэргэшүүлэх сургалтын тогтолцоог нийт төрийн албанд хэвшүүлэх бодлогын хүрээнд дараах зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны байгууллага, нэгжүүдэд зөвлөлөө.

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ

Мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлэхэд ажиллах хүчний бүтцийн зохист   түвшинд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, ур чадвартай, мэргэшсэн, туршлагатай   ахмадууд болон шинэ мэдлэг, өндөр боловсролтой, эрч   хүчтэй залуучуудыг төрийн албанд үр бүтээлтэй ажиллуулах боломжийг хангах чиглэлээр “Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай” зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс хуулиар олгогдсон эрх, чиг үүргийнхээ дагуу гаргалаа.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СТРАТЕГИ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СТРАТЕГИ

Хүний нөөцийн хөгжлийн эрхэм зорилго

Төрийн зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй боловсруулж, хэрэгжүүлэх болон төрийн алба, өөрчлөлт шинэчлэлтэд зохицож чадах үнэт зүйлс, мэдлэг чадвар бүхий хүний нөөцийг төлөвшүүлэх.

Хүний нөөцийн хөгжлийн стратеги

Яамны хүний нөөцийн удирдлагын хүрээнд дэвшүүлж буй стратегийн зорилтууд:

Нэг. Хүний нөөцийн  цогц механизмыг төлөвшүүлэх

  • Хүний нөөцийн  хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулан, батлуулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулалт, удирдлагаар хангах

  • Хүний нөөцийн асуудлаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ

Хоёр.Төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх

  • Бүх шатны менежерүүд болон бусад албан тушаалтнуудад стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн менежмент, бодлогын дүн шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх зэрэг асуудлаар мэдлэг чадвар бий болгох арга хэмжээ авах, хэрэгжүүлэх болон төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах

  • Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой дагаж мөрдөж буй эрх зүйн актуудыг боловсронгуй болгох талаар холбогдох субъектэд санал, дүгнэлт гаргаж өгөх

Гурав.Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхийг хөгжүүлэх

Манлайлал гэдэг нь шаардлагатай харилцааг тогтоож, ажилтнуудын эрч хүч, авъяасыг дайчлан, тодорхой үр дүнд чиглүүлэхийн зэрэгцээ төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйг хүндэтгэх чадвар юм.

  •  Салбарынхаа хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, зорилгодоо хүрэх арга замыг зөв тодорхойлж чаддаг байх

  •  Байгууллагын дотоод болон гадаад орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг буй болгох

  •  Бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох, бусдыг уриалан дуудаж чаддаг байх

  •  Өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шударгаар ажиллах, бусдад урам хайрлаж, зоригжуулж чаддаг байх

  • Бусдаар хүлээн зөвшөөрүүлж, үр дүнд хүрэх зэрэг гол чадварыг эзэмшсэн байх

Дөрөв. Албан хаагчдыг хөгжүүлэх, карьер өсгөх стратеги хэрэгжүүлэх

  • Мэргэшсэн, дадлага туршлагатай албан хаагчдаар баг бүрдүүлэх

  • Төрийн албан хаагчдыг шилж сонгох механизмыг боловсронгуй болгох

  • Албан хаагчдыг өөрчлөн байршуулах, карьер өсгөх тогтолцоог бүрдүүлэх

  • Салбарын удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх

  • Тухайн ажилтныг хөгжүүлэх хэрэгцээг байгууллагын тэргүүлэх чиглэл, өөрчлөлтөд уялдуулан тодорхойлох

 

Тав. Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах иж бүрэн тогтолцоо бий болгох

  • Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах чадавхи бий болгох

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх

  • Олон улсын түвшинд Хүний нөөцийн менежер бэлтгэх механизмтай болох

  • Шинээр ажилд орох ажилтнуудад шаардлагатай стандартын мэдлэг чадвар эзэмшүүлэх, тогтолцоотой болох

Зургаа. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах механизм төлөвшсөн байх

  • Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, нөөцийг яамны төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байх

  • Цалин хөлс, урамшууллын системийг өрсөлдөх чадвартай болгох

  • Ажлын байрны тохижилт, шинэчлэлтийг орчин үеийн оффисийн стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх

  • Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны “Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээг яам, түүний харъяа байгууллагын зарлагаас давсан орлого, төсвийн хэмнэлтийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Үүнд: жил бүр 5 ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэх буюу орон сууцныхаа нөхцлийг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх

Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг жил бүр байгууллага хариуцаж санхүүжүүлнэ.

Долоо. Ёс зүйн үнэт зүйлсийг хэвшүүлэх

Тус байгууллагын нийт албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, итгэлцэл-хүндэтгэл-ажил хэрэгч байдал гэсэн зарчмаар ажилладаг байх нь байгууллагын үйл ажиллагаа, соёлын чухал үндэс гэж үзнэ. Тус байгууллагын албан хаагчид нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Авлигалын эсрэг хууль болон Засгийн газрын 1999 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахын хамт дараахь үндсэн хэм хэмжээг баримталж ажиллана. Үүнд:

  • Үндсэн хууль, хууль тогтоомжийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж сахин биелүүлнэ.

  • Төрийн албаны эрх, үүргийг хэрэгжүүлэх ажилдаа хувийн санхүүгийн сонирхолтой байж болохгүй.

  • Өөрт мэдэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хувийн зорилгоор ашиглах ёсгүй.

  • Ажлын цагаар, ажлын байранд согтуу байх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно.

  • Багшлах, эрдэм шинжилгээний ажлаас бусад ажлыг хавсран эрхлэхийг хориглоно.

  • Өөрийн албаны эрх, үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргах болон үүрэг хүлээх, амлалт авахыг хориглоно.

  • Жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөх, авлигалын шинжтэй аливаа үйлдэл хийхийг хориглоно.

  • Төрийн захиргааны албан хаагчийн тангарагтаа үнэнч байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандах

Эдгээр ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах явдлыг ажилтны жил бүрийн үр дүнгийн гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд нэмэлт бүтээгдэхүүн болгон тусгаж, дүгнэж  ажиллана. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны сэтгэл зүй, удирдлагын сэтгэл зүйн чиглэлээр ажилтнуудыг сургалт, лекц, хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулна. Ингэснээр ажилтнуудын дунд ёс зүйн үнэт зүйлсийн үнэлэмж дээшилж, хамт олны дунд найрсаг, бие биеэ хүндэтгэсэн соёл төлөвшиж, тэр хирээр байгууллагын үйл ажиллагааны чадавхи сайжирна.

Журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 36

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 53.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аргачлал, загвар, маягтыг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                    Г.ЗАНДАНШАТАР

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЖУРАМ

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ,
ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн албаны тухай хуулийн 53.2-т заасан стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Энэ журмыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдуулан төрийн болон нутгийн удирдлагын байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад мөрдөнө.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

      1.3.1. “стратеги төлөвлөгөө” гэж байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгийг;

      1.3.2. “стратегийн зорилт” гэж хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжиж болохуйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

      1.3.3. “байгууллагын мандат” гэж тухайн байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээг; 

      1.3.4. “шалгуур үзүүлэлт” гэж стратегийн зорилтын хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

      1.3.5. “суурь түвшин” гэж стратеги төлөвлөгөөг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

      1.3.6. “хүрэх түвшин” гэж стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг.

1.4. Байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт, эсхүл энэ журмын 1.2-т заасан бодлогын баримт бичигт өөрчлөлт орсонтой холбогдуулан стратеги төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Хоёр. Стратеги төлөвлөгөөг боловсруулах, батлах

2.1. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээний стратеги төлөвлөгөөг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр сарын дотор, дөрвөн жилийн хугацаатайгаар боловсруулж төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.2. Стратеги төлөвлөгөөг боловсруулахад дараахь зарчмыг баримтална:

       2.2.1. үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

       2.2.2. нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;

       2.2.3. төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх;

       2.2.4. судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

       2.2.5. нөөц бололцоонд үндэслэсэн байх;

       2.2.6. ил тод, нээлттэй байх.

2.3. Стратеги төлөвлөгөө дараахь бүрдэл хэсэгтэй байна:

      2.3.1. байгууллагын мандат;

      2.3.2. алсын хараа;

      2.3.3. эрхэм зорилго;

      2.3.4. орчны шинжилгээ;

      2.3.5. стратегийн зорилт;

      2.3.6. хэрэгжүүлэх үйл ажиллагаа;

      2.3.7. хавсралт буюу стратеги төлөвлөлтийн тайлан.

2.4. Стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг тусгасан байна.

2.5. Стратеги төлөвлөгөөг дараахь үе шаттай боловсруулна:

       2.5.1. байгууллагын мандатын шинжилгээ хийх;

       2.5.2. алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох;

       2.5.3. дотоод, гадаад орчны шинжилгээ хийх;

       2.5.4. стратегийн зорилтыг тодорхойлох;

       2.5.5. хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх.

2.6. Энэ журмын 2.5.5-д заасны дагуу стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхдөө шаардлагатай нөөц (хүн, санхүү, техник), түүний эх үүсвэрийг үйл ажиллагаа тус бүрээр тооцож тусгасан байна.

Гурав. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг
        зохион байгуулах

  
3.1. Салбарын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг  “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын дагуу  гүйцэтгэлийн төлөвлөгөөнд задлан тусгаж зохион байгуулна.

3.2. Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжилтийг зохион байгуулна.

3.3. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулахдаа шаардлагатай тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтантай хамтарч болно.

3.4. Стратеги төлөвлөгөөний зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нийт албан хаагчдыг мэдээллээр хангах ажлыг байгууллагын удирдлага хариуцна.

3.5. Байгууллагын удирдлага стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц (хүн, санхүү, техник)-ийг төлөвлөн бүрдүүлж, зохион байгуулна.

Дөрөв. Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг тайлагнах

4.1. Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг тодорхой, үнэн зөв, хангалттай мэдээлэлд үндэслэн тайлагнана.

4.2. Гүйцэтгэлийн тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох албан тушаалтан хариуцна.

4.3. Гүйцэтгэлийн тайланд дараахь асуудлыг тодорхой тусгана:

       4.3.1. тухайн арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшин буюу төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх;

       4.3.2. зорилтот түвшинд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл.

4.4. Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан дараахь хэсгээс бүрдэнэ:

       4.4.1. стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт;

       4.4.2. үр дүнгийн үзүүлэлт (хүрэх болон хүрсэн түвшин);

       4.4.3. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт (хүрэх болон хүрсэн түвшин);

       4.4.4. стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт.

Тав. Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх

5.1. Төсвийн ерөнхийлөн захирагч стратеги төлөвлөгөөний тухайн жилийн гүйцэтгэлийн тайланг баталгаажуулна.

5.2. Байгууллагын удирдлага энэ журмын 5.1-д заасан үнэлгээнд үндэслэн тухайн жилийн зорилтот түвшинд хүрч чадаагүй үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, алдаа дутагдлыг арилгах арга хэмжээг төлөвлөн, дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгана.

5.3. Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлд 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авна.

2.Ёс зүйн зөвлөл

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН /2022 оны III улирлын байдлаар/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН /2022 оны III улирлын байдлаар/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ ТАЙЛАН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ ТАЙЛАН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Барилга, хот байгуулалтын яамны төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ДҮРЭМ

Ёс зүйн зөвлөл байгуулах тухай

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм

3.Байгууллагын соёл, дэг журам

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орны засгийн газар болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудад эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрүүл, ахуй, аюулгүй байдалд эрсдэлд учирч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг гаргасаар байна.

Журам батлах тухай

Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журам

4.Төрийн албаны салбар зөвлөл

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

АЛБАН ХААГЧИЙН ЗӨӨЛӨН УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ ТУРШЛАГА

Сургалтын гол агуулга:

Бусдыг сонсох, мэдэрч ойлгох, баг хамт олноо дэмжих, хамтран ажиллах зэрэг харилцааны зөөлөн ур чадвар хувь хүнийг амжилтад хөтөлдөг. Ийм ур чадварыг хэрхэн хөгжүүлэх онолын мэдлэгийн зэрэгцээ, өөрийн орны болон гадаад орны  практик туршлагаас ойлгож мэдэх зайлшгүй шаардлагатай юм.

Энэ удаагийн хичээлээр АНУ-ын компаниудад ажилтны зөөлөн ур чадварыг хөгжүүлдэг туршлага, үүний дотор

  1. Байгууллага, компанид шинэ ажилтныг хэрхэн сонгож авдаг;

  2. Компанийн ажилтнуудад ёс зүйн ямар шаардлага тавьдаг;

  3. Хувь хүний харилцаанд юуг анхаарвал зохистой;

  4. Хүний чадварыг үнэлж дүгнэх, хөгжүүлэх цаашдын хандлагын талаар ярьж таниулна.

Хичээлийг АНУ-ын “Allstate” компанийн программчлалын ахлах инженер,  Доктор (Ph.D)   Ш.Баатар хөтлөн явуулна.        

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

Албан хаагчийн зөөлөн ур чадвар

 

/АНУ-ын компаниудад ажилтны зөөлөн ур чадварыг хөгжүүлдэг туршлага/

Ш.Баатар

Доктор(Ph.D)

 

АНУ-ын “Allstate” компанийн программчлалын

ахлах инженер

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

Д.Зүмбэрэллхам 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн 

Б.Баатарзориг

Төрийн албаны зөвлөлийн дарга

МАЙЕР БРИГГСИЙН ТӨРӨЛ ИЛТГЭГЧ

Товч агуулга:

Хувь хүний зан үйл, бусадтай хамтран ажиллах хэв маяг нь орчин цагийн бүхий л  салбар, ажил хөдөлмөрт нэн чухал.  Хүний мэдлэг, мэдээлэл олж авах, зан үйл, хандлагыг тодорхойлох Kolb system, 4Mat, Gregorc зэрэг олон модель байгаагийн дотроос сүүлийн үед өрнөдөд хамгийн алдаршиж, түгээмэл хэрэглэж байгаа нь (Meyir Briggs Type Indicator MBTI)  Майер Бриггсийн Төрөл илтгэгч (МБТИ)  юм.

Төрөл илтгэгч тестийн үндсэн санаа нь “хэдийгээр хувь хүн бүр өөр өөр ертөнц мөн боловч хүмүүсийн зан үйл нь бүлэглэж болохуйц ерөнхий хэв шинжтэй байдаг” хэмээх ойлголт бөгөөд 16 төрлийн хэв шинжид хувь хүмүүсийг хуваан тодорхойлно.

Уг 16 хэв шинжийг танилцуулах ба суралцагчид өөрийгөө аль хэв шинжид орохоо дүгнэх юм. Нэгэнт өөрийгөө дүгнэж чадвал өрөөлийг бас ойлгох түлхүүр тэр болно. Хамтран ажиллагчдаа, удирдлага болон удирдлага дороо ажиллаж буй хүмүүсээ таньж чадвал хамтын ажиллагааны суурь бэх болох юм. Тийм ч учраас АНУ-д ажилд орж буй хэн бүрээс энэхүү тестийг авч, төрлийг нь тодорхойлдог байна.

Хичээлийг АНУ-ын Конгрессын номын сангийн мэргэжилтэн, Доктор(Ph.D.) М.Саруул-Эрдэнэ хөтлөн явуулна.

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

“Майер Бриггсийн төрөл илтгэгч” хувь хүнийг тодорхойлогч үзүүлэлтийн танилцуулга

М.Саруул-Эрдэнэ 

Доктор(Ph.D),

АНУ-ын Конгрессын номын сангийн мэргэжилтэн

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

Б.Баатарзориг

Төрийн албаны зөвлөлийн дарга

Д.Зүмбэрэллхам 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн 

ЦОГЦ ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Сургалтын гол агуулга:

Цогц чадамж нь ажлын гүйцэтгэлийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварын цогц юм.  Цогц чадамжид зан үйлийн чадамж буюу зөөлөн ур чадвар, техникийн чадамж буюу ажилд шаардлагатай мэргэжлийн ур чадвар, манлайллын чадамж зэргийг багтаадаг.

Энэ удаагийн танилцуулж буй хөтөлбөр нь сургалтын видео хичээл, зөвлөгөө, сорил цогц хэлбэрээр багтсан бөгөөд цогц чадамжийг хүний нөөцийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай арга замуудыг танин мэдэж, ашиглах боломжтой дижитал шилжилтийн нэг хэлбэр болж байгаагаараа онцлог юм. Төрийн байгууллага, албан хаагчид хүссэн газраасаа Gmail, Google Classroom платформыг ашиглан хөтөлбөрийн дагуу цуврал хичээлүүдийг ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Сургалтыг НҮБХХ-ийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөх, Докторант Ц.Мөнхтуяа хөтлөн явууллаа.

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

“Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага” хөтөлбөрийн танилцуулга

Ц.Мөнхтуяа

НҮБХХ-ийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөх, Докторант,

 

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

С.Цэдэндамба

Төрийн албаны зөвлөлийн гишүүн 

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны зөвлөлийн тогтоол/2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 14 /

Төрийн албаны зөвлөлийн тогтоол/2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дугаар 02 /

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Ажил үүргийн хуваарь
 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТУШААЛ

Ажил үүргийн хуваарь батлах тухай

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ын 4.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан гишүүдийн ажил үүргийн хуваарийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн ажлыг хэвийн жигд явуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүдэд даалгасугай.

 

ДАРГА                                   С.МАГНАЙСҮРЭН

Төрийн албаны зөвлөлийн Барилга,

хот байгуулалтын яамны дэргэдэх

Салбар зөвлөлийн 2017 оны ………

дугаар сарын …..-ны өдрийн  …..тоот

тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

 

Нэг. Салбар зөвлөлийн даргын хариуцах ажил, үүрэг:

1.1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн зорилго, стратегийг тодорхойлох;

1.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах;

1.3. Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон төлөвлөгөөг баталж, хуралдааныг даргалан холбогдох асуудлыг хэлэлцүүлэх;

1.4. Гишүүддээ ажил үүргийг хуваарилан хариуцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

1.5. Оролцоо, хариуцсан ажлынх нь үр дүнг үндэслэн гишүүдээ урамшуулах;

1.6. Салбар зөвлөлийг төлөөлж, бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;

1.7. Салбар зөвлөлийн жилийн ажлын тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх.

 

Хоёр. Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын хариуцах ажил, үүрэг:

 2.1. Салбар зөвлөлийн эрх, үүрэгтэй холбоотой бүхий л асуудлаар Салбар зөвлөлийн даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх;

 2.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

 2.3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр тооцож, Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

 2.4. Салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах, холбогдох этгээдэд хүргүүлэх;

 2.5. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой мэдээ тайлан, судалгаа гаргах;

2.6. Салбар зөвлөлийн нэр дээр бичгээр болон “Цахим хуудас”-аар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг Салбар зөвлөлийн даргад тухай бүр танилцуулж, холбогдох арга хэмжээг авч, хариу өгөх;

 2.7. Төрийн албаны зөвлөлийн “Цаxим хуудас”-аар Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн сурталчлах, холбогдох мэдээллийг түүнд байршуулах ажлыг зохион байгуулах;

2.8. Салбар зөвлөлийн арxив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх;

2.9. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Гурав. Салбар зөвлөлийн гишүүн-Төрийн захиргааны удирдлагын газрын даргын хариуцах ажил, үүрэг:

3.1. Салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг боловсруулж хуралдаанаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;

3.2. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг харьяалах төрийн байгууллагад шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийг ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллах;

3.3. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээдийн баталсан Ажлын байрны тодорхойлолт-ыг Төрийн албаны зөвлөлийн баталсан тусгай шаардлагад нийцүүлэн хянах;

3.4. Салбар зөвлөлийн даргыг эзгүй байх үед үүргийг түр орлон гүйцэтгэх;

3.5. Төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар салбарын сайдад санал гаргах;

3.6. Төрийн дээд одон медаль болон Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулах асуудлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

3.7. Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах санал бэлтгэх.

 

Дөрөв. Салбар зөвлөлийн гишүүн-Бодлого, төлөвлөлтийн газрын даргын хариуцах ажил, үүрэг:

4.1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн  шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдад зэрэг дэв олгуулах, цалингийн сүлжээний шатлал аxиулах, шагнал урамшуулал олгуулах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;

4.2. Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг зөрчсөн холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх, биелэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээг авах;

4.3 Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Тав. Салбар зөвлөлийн гишүүн-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хариуцах ажил, үүрэг:

5.1.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг харьяалах төрийн байгууллагад шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;

5.2.Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдон маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалган зааварлах;

5.3.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Зургаа. Салбар зөвлөлийн гишүүн- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг газрын даргын хариуцах ажил, үүрэг:

6.1.Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулж, зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд хүргүүлэх;

6.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай,  төсвийн шууд захирагч менежер болон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх ажлыг мэргэшил, арга зүйн  удирдлагаар хангах;

6.3.Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх;

6.4.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Долоо. Салбар зөвлөлийн гишүүн- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хариуцах ажил, үүрэг:

 7.1.Агентлагийн төрийн албан хаагчтай холбогдол бүхий шаардлагатай мэдээ, судалгаа, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргаж өгөх;

 7.2.Агентлагийн төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар эрх бүхий этгээдэд санал гаргах;

 7.3.Агентлагийн төрийн жинхэнэ албан хаагчдаас Төрийн дээд одон медаль болон “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулах асуудлыг зохих журмын дагуу ирүүлэх;

 7.4.Агентлагийн хэмжээнд Төрийн албаны тухай хууль, бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавих, мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлэх;

 7.5.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

Эрхзүйн баримт бичиг

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд /pdf file/ 

Тайлан, төлөвлөгөө

- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хуралдааны дэг

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТУШААЛ

Ажил үүргийн хуваарь батлах тухай

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ын 4.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан гишүүдийн ажил үүргийн хуваарийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн ажлыг хэвийн жигд явуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүдэд даалгасугай.

 

ДАРГА                                   С.МАГНАЙСҮРЭН

Төрийн албаны зөвлөлийн Барилга,

хот байгуулалтын яамны дэргэдэх

Салбар зөвлөлийн 2017 оны ………

дугаар сарын …..-ны өдрийн  …..тоот

тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

 

Нэг. Салбар зөвлөлийн даргын хариуцах ажил, үүрэг:

1.1. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн зорилго, стратегийг тодорхойлох;

1.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах;

1.3. Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон төлөвлөгөөг баталж, хуралдааныг даргалан холбогдох асуудлыг хэлэлцүүлэх;

1.4. Гишүүддээ ажил үүргийг хуваарилан хариуцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

1.5. Оролцоо, хариуцсан ажлынх нь үр дүнг үндэслэн гишүүдээ урамшуулах;

1.6. Салбар зөвлөлийг төлөөлж, бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;

1.7. Салбар зөвлөлийн жилийн ажлын тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх.

 

Хоёр. Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын хариуцах ажил, үүрэг:

 2.1. Салбар зөвлөлийн эрх, үүрэгтэй холбоотой бүхий л асуудлаар Салбар зөвлөлийн даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх;

 2.2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

 2.3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр тооцож, Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

 2.4. Салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах, холбогдох этгээдэд хүргүүлэх;

 2.5. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой мэдээ тайлан, судалгаа гаргах;

2.6. Салбар зөвлөлийн нэр дээр бичгээр болон “Цахим хуудас”-аар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг Салбар зөвлөлийн даргад тухай бүр танилцуулж, холбогдох арга хэмжээг авч, хариу өгөх;

 2.7. Төрийн албаны зөвлөлийн “Цаxим хуудас”-аар Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн сурталчлах, холбогдох мэдээллийг түүнд байршуулах ажлыг зохион байгуулах;

2.8. Салбар зөвлөлийн арxив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх;

2.9. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Гурав. Салбар зөвлөлийн гишүүн-Төрийн захиргааны удирдлагын газрын даргын хариуцах ажил, үүрэг:

3.1. Салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг боловсруулж хуралдаанаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;

3.2. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг харьяалах төрийн байгууллагад шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийг ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллах;

3.3. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээдийн баталсан Ажлын байрны тодорхойлолт-ыг Төрийн албаны зөвлөлийн баталсан тусгай шаардлагад нийцүүлэн хянах;

3.4. Салбар зөвлөлийн даргыг эзгүй байх үед үүргийг түр орлон гүйцэтгэх;

3.5. Төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар салбарын сайдад санал гаргах;

3.6. Төрийн дээд одон медаль болон Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулах асуудлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

3.7. Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах санал бэлтгэх.

 

Дөрөв. Салбар зөвлөлийн гишүүн-Бодлого, төлөвлөлтийн газрын даргын хариуцах ажил, үүрэг:

4.1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн  шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдад зэрэг дэв олгуулах, цалингийн сүлжээний шатлал аxиулах, шагнал урамшуулал олгуулах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;

4.2. Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг зөрчсөн холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх, биелэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээг авах;

4.3 Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Тав. Салбар зөвлөлийн гишүүн-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хариуцах ажил, үүрэг:

5.1.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг харьяалах төрийн байгууллагад шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;

5.2.Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдон маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалган зааварлах;

5.3.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Зургаа. Салбар зөвлөлийн гишүүн- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг газрын даргын хариуцах ажил, үүрэг:

6.1.Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулж, зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд хүргүүлэх;

6.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай,  төсвийн шууд захирагч менежер болон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх ажлыг мэргэшил, арга зүйн  удирдлагаар хангах;

6.3.Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх;

6.4.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

 

Долоо. Салбар зөвлөлийн гишүүн- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хариуцах ажил, үүрэг:

 7.1.Агентлагийн төрийн албан хаагчтай холбогдол бүхий шаардлагатай мэдээ, судалгаа, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргаж өгөх;

 7.2.Агентлагийн төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар эрх бүхий этгээдэд санал гаргах;

 7.3.Агентлагийн төрийн жинхэнэ албан хаагчдаас Төрийн дээд одон медаль болон “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулах асуудлыг зохих журмын дагуу ирүүлэх;

 7.4.Агентлагийн хэмжээнд Төрийн албаны тухай хууль, бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавих, мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлэх;

 7.5.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам батлах тухай /2019 он/

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай /2013 он/

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2013  оны 6 дугаар

сарын 24-ний өдөр                                              Дугаар  128                                   Улаанбаатар хот

                                                                                                                                 

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн

aжиллах журам батлах тухай

         Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.13, 35 дугаар зүйлийн 35.1.3, Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.3 дахь хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

  1. “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

  2. “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                        Б.ЦОГОО

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны

6 дугаар сарын  24-ний  өдрийн

128  дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) нь  Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий  яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж мөн.

1.2.Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.13 дахь хэсэгт заасан ёсоор орон тооны Салбар зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална.Төрийн албаны зөвлөл орон тооны бус Салбар зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг  Салбар зөвлөлийн саналыг харгалзан (өөрийн тогтоосон), нийтлэг жишгийг баримтлан яам, агентлагт 9 хүртэл, аймагт 11 хүртэл, нийслэлд 15 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр тогтооно. Шаардлагатай тохиолдолд Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар тусгайлан шийдвэрлэж болно.

1.3. Яам, аймаг, нийслэл орон тооны бус Салбар зөвлөлтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо, агентлагт орон тооны бус Салбар зөвлөл ажиллуулах асуудлыг тухайн салбарын болон байгууллагын төрийн албан хаагчдын тоо, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны хамрах хүрээ, агентлагийн хувьд холбогдох яамны дэргэдэх Салбар зөвлөлийн саналыг харгалзан Төрийн албаны зөвлөл шийдвэрлэнэ. Салбар зөвлөлгүй агентлагт түүний эрх, үүргийг чиглэлийн яамны дэргэдэх Салбар зөвлөл хариуцах бөгөөд түүний бүрэлдэхүүнд уг агентлагийн төлөөллийг оролцуулна.

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

1.4.”Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.3-т заасан ёсоор Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилно. Яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, Үндэсний статистикийн хороонд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагт агентлагийн дарга, аймаг, нийслэлд Засаг даргын Тамгын газрын дарга Салбар зөвлөлийн дарга байна.

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг нийтлэг байдлаар тогтооно.

1.5.Орон тооны бус Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын эрхэлдэг үндсэн ажлын Ажлын байрны тодорхойлолтод Салбар зөвлөлийн хариуцах ажлыг тусгаж, эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байна.

1.6.Салбар зөвлөл нь орон тооны, орон тооны бус эсэхээс үл хамааран өөрийн үйл ажиллагааг аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даасан байдлаар явуулна.

1.7.Салбар зөвлөл, түүний дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, энэхүү журам, Төрийн албаны зөвлөлөөс баталсан бусад  журам, заавар, удирдамж, зөвлөмжийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.8.Салбар зөвлөл тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, тогтоол, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.9.Яам, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бичиг хэргийн хэрэгслээр хангахын хамт эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь үйлчилж, тусална.

 

Хоёр. Салбар зөвлөлийн эрх, үүрэг

2.1.Салбар зөвлөл нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд дараах нийтлэг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1.тухайн салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн албаны шинэтгэл, төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулахад мэргэшлийн  зөвлөлгөө, арга зүйн туслалцаа үзүүлэх;

2.1.2.төрийн албаны тухай хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг зохион байгуулах;

2.1.3.төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд өгөх;

2.1.4.яам, агентлаг, аймаг, нийслэлийнхэмжээний төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдох мэдээ, тайлан, судалгааг Төрийн албаны зөвлөлөөс баталсан нэгдсэн графикийн дагуу энэхүү журмын 2.3.4, 2.4.5-д заасан харъяаллаар гарган нэгтгэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байх;

2.1.5.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангах;

2.1.6.төсвийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг  арга зүйн удирдлагаар хангах;

2.1.7.төрийн жинхэнэ албан хаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хэрэгцээг судалж, төрийн алба, төрийн албаны боловсон хүчний асуудалтай холбоотой судалгаа, шинжилгээний ажлын талаар Төрийн албаны зөвлөлд санал ирүүлэх, яам, агентлаг, аймаг, нийслэлд явуулах сургалт, судалгааны ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;

2.1.8.төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай, төсвийн шууд захирагч менежер болон төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх ажлыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;

2.1.9.Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх;

2.1.10.Ёс зүйн зөрчлийн болон өргөдөл, гомдол, маргааны мэдээг хагас болон бүтэн жилээр гаргаж, мөн оны 7 дугаар сар болон дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор Төрийн албаны зөвлөлд тус тус ирүүлэх;

2.1.11.Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг биелүүлэх;

2.1.12.холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар Cалбар зөвлөлд хүлээлгэсэн бусад үүрэг.

2.2.Салбар зөвлөл нь дараах нийтлэг эрх эдэлнэ:

2.2.1.төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг харъяалах төрийн байгууллагад шалган зааварлах, арга зүйн зөвлөгөө өгөх;

2.2.2. салбар, орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал өгөх, хүсэлт гаргах;

2.2.3.Төрийн албаны зөвлөлийн “Цахим хуудас”-аар Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн сурталчлах, холбогдох мэдээллийг түүнд байршуулах ажлыг зохион байгуулах;

2.2.4.төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдол бүхий шаардлагатай мэдээ, судалгаа, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулж авах;

2.2.5.төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар Төрийн албаны зөвлөлд, ахлах, дэс, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар эрх бүхий этгээдэд тус тус санал гаргах;

2.2.6.”Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнуулах саналыг зохих журмын дагуу гаргах;

2.2.7.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээдийн баталсан Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагад нийцүүлэн хянах;

2.2.8.хууль тогтоомж, эрх зүйн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах;

2.2.9.төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын зөрчлийг арилгуулах талаар дараах шат дараалсан арга хэмжээ авна:

1/холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх;

2/холбогдох албан тушаалтан энэхүү журмын 2.2.9-ийн “1”-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналаа дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

3/төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгуулах тухай саналаа нотлох баримтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх;

4/албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах тухай саналаа Төрийн албаны зөвлөлд нотлох баримтын хамт хүргүүлэх, Төрийн албаны зөвлөл нь баримтыг нягталж үзээд шаардлага хангасан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах буюу эрхийг шилжүүлж болно.

2.3. Аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл нь өөрийн харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах тусгай үүргийг хэрэгжүүлнэ:

2.3.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын болон Шүүхийн Тамгын газар, хэлтэс, Статистикийн газар, хэлтсийн төрийн захиргааны албан тушаалд анх орох иргэнээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авах ажлыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу зохион байгуулах;

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.3.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний орон нутгийн удирдлагатай нутгийн захиргааны байгууллагын дарга (төсвийн шууд захирагч), тэдгээр байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд  өгөх;

2.3.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний орон нутгийн удирдлагатай нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Улсын Их Хурлаас баталсан журамд заасны  дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

2.3.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээ (тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй)-ний нутгийн захиргааны байгууллага (цэрэг, цагдаа, гааль, тагнуулын байгууллага, тахарын алба орохгүй), шүүхийн Тамгын газар, хэлтэс болон Статистикийн газар, хэлтэс, орон нутгийн өмчийн төсвийн байгууллагын төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдох мэдээ, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнийболон бусад тайлан, судалгааг гаргах;

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.3.5.төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг нөөцөд бүртгэх, нөөцийн сан бүрдүүлэх, нөөцийн сангаас албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх, нөөцийн сангийн мэдээллээр үйлчлэх ажлыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмын дагуу гүйцэтгэж, нөөцийн санд орсон хөдөлгөөний талаархи мэдээллийг Төрийн албаны зөвлөлд тогтоосон хугацаанд нь  хүргүүлж байх.

2.4.Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо болон яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөл нь дараах тусгай үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.4.1.Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо, яам, агентлагийн төрийн захиргааны, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга (Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хорооны болон яамны газрын даргаас бусад)-ын албантушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийнталаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд  өгөх;

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.4.2.хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд  өгөх;

2.4.3.Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо, яам болон  агентлагийн дэргэдэх Салбар зөвлөл нь яам, аймаг, нийслэл, дүүрэгт ажилладаг Шүүхийн Тамгын газар, хэлтэс, Статистикийн газар, хэлтэс, мэргэжлийн хяналт, татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн салбарын болон тахарын албаны нутгийн захиргааны байгууллагын дарга (төсвийн шууд захирагч)-ын болон тэдгээр байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журам, Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийнталаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх. /Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.4.4.Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо, яам, агентлагийн болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төвлөрсөн удирдлагатай нутгийн захиргааны байгууллага, Шүүхийн Тамгын газар, хэлтсийн төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Улсын Их Хурлаас баталсан журамд заасны дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.4.5.Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөл нь агентлаг, тэдгээрийн харъяа байгууллагын төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдох мэдээ, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнийболон бусад тайлан, судалгааг гаргах;

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2.5. Энэхүү журмын 2.4.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах комиссыг Салбар зөвлөлийн даргын шийдвэрээр тухай бүр байгуулна.

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн 130 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ 

2.6. Комисс дүгнэлт болон сонгон шалгаруулалтын дүнг Салбар зөвлөлийн  хуралдаанд танилцуулна.

/Энэ заалтад ТАЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн 130 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ 

2.7. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах, сонгон  шалгаруулалт явуулах комиссыг тухайн яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөл арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.

/Энэ заалтыг ТАЗ-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн 130 дугаар тогтоолоор нэмсэн/

 

Гурав. Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүний эрх, үүрэг

3.1.Салбар зөвлөлийн дарга нь төрийн албаны төв байгууллагын өмнө ажлаа хариуцах бөгөөд доорх эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн зорилго, стратегийг тодорхойлох;

3.1.2.Салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах;

3.1.3.Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон хөтөлбөрийг  баталж, хуралдааныг даргалан холбогдох асуудлыг хэлэлцүүлэх;

3.1.4.Гишүүддээ ажил үүргийг хуваарилан хариуцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

3.1.5.Бие даасан төсөвтэй Салбар зөвлөлийн дарга нь төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах;

3.1.6.Оролцоо, хариуцсан ажлынх нь үр дүнг үндэслэн  гишүүдээ урамшуулах;

3.1.7.Салбар зөвлөлийг төлөөлж бусад байгууллага, албан тушаалтантай харилцах.

3.2.Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь доорх эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1.Салбар зөвлөлийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л  асуудлаар  Салбар зөвлөлийн даргад өдөр тутам тусалж ажиллах;

3.2.2.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

3.2.3.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам тооцож, Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

3.2.4.Салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах, холбогдох этгээдэд хүргүүлэх;

3.2.5.төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой мэдээ, тайлан, судалгаа гаргах;

3.2.6.Салбар зөвлөлийн нэр дээр бичгээр болон “Цахим хуудас”-аар  иргэдээс  ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг Салбар зөвлөлийн даргад тухай бүр танилцуулж, холбогдох арга хэмжээ авч, хариу өгөх;

3.2.7.Салбар зөвлөлийн архив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх.

3.3.Салбар зөвлөлийн гишүүн нь доорх эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэх;

3.3.2.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалган зааварлах зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсэг, комиссыг ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллах;

3.3.3.энэхүү журамд заасан Салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах асуудлаар Салбар зөвлөлийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх.

3.4.Салбар зөвлөлийн дарга эзгүй байх үедээ үүргээ Салбар зөвлөлийн аль нэг гишүүнээр түр орлон гүйцэтгүүлнэ.

3.5.Салбар зөвлөлийн дарга, гишүүд үнэмлэхтэй байна.

Дөрөв.  Салбар зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

4.1.Салбар зөвлөл нь жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө баталж ажиллах бөгөөд уг төлөвлөгөө нь энэхүү журамд заасан Салбар зөвлөлийн үүргийг хэрэгжүүлэхэд болон салбар, орон нутгийн түвшинд өөрийн эрх хэмжээнд хамаарах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

4.2.Салбар зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

4.3.Төрийн албаны зөвлөлийн Хуралдааны дэгийг үндэслэн Салбар зөвлөл нь Хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

4.4.Салбар зөвлөлийн Хуралдааны дэгд доорх асуудлыг заавал тусгана:

4.4.1.Салбар зөвлөлийн хуралдаан тогтмол хийх өдрийг тогтоож, хуралдааныг түүний даргын, эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулах;

4.4.2.гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр Cалбар зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох;

4.4.3.хуралдаанд Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцох бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хуралдаанаас гарсан шийдвэр /тогтоол/-т Салбар зөвлөлийн дарга (даргыг түр орлон гүйцэтгэж буй гишүүн) гарын үсэг зурна. Хэрэв дарга өөр саналтай байсан ч олонхиороо шийдвэрлэсэн асуудлаар гарсан шийдвэрт гарын үсэг зурах үүрэгтэй.

4.4.4.Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн өөртэй нь холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй асуудлыг хэлэлцэхэд тайлбар гарган санал өгөхгүй байх.

Тав. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг тайлагнах

5.1.Салбар зөвлөл нь тухайн жилийн үйл ажиллагааны хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 01-ний дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор,  ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам тус тус гаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байна.

5.2.Салбар зөвлөл нь үйл ажиллагаагаа олон нийтэд (цахим хуудсанд) жилд 2-оос доошгүй удаа тайлагнаж, иргэд, төрийн албан хаагчдаас өгсөн үнэлгээ, санал, шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, үр дүнг хариу мэдээлнэ. Энэхүү үнэлгээг Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн тайлантай хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлж байна.

 

Зургаа. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, урамшуулах

6.1.Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх журам”-ыг батлах бөгөөд энэхүү журмын дагуу Салбар зөвлөлийн ажлын үр дүнг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэнэ.

6.2.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхдээ олон нийтийн үнэлгээг харгалзана.

6.3.Төрийн албаны зөвлөл үйл ажиллагааны үр дүнгээрээ ахиц дэвшил гаргасан Салбар зөвлөл болон түүний дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрөө урамшуулах, эсхүл эрх бүхий холбогдох байгууллагад  уламжлах замаар урамшуулах арга хэмжээ авна.

6.4.Салбар зөвлөлийн дарга нь идэвх, санаачилга гарган үр дүнтэй ажиллаж байгаа Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдээ өөрийн батлагдсан төсвөөс, эсхүл эрх бүхий холбогдох байгууллагад уламжлах замаар урамшуулах арга хэмжээ авна.

 

Долоо. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт

7.1.Орон тооны Салбар зөвлөлийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг  Төрийн албаны зөвлөлийн төсөвт тусгах замаар санхүүжүүлнэ.

7.2.Орон тооны бус Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төсвийг яам, агентлагийн болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын жилийн төсөвт тусгуулах замаар санхүүжүүлнэ. Үүний тулд Салбар зөвлөл нь үйл ажиллагааныхаа жилийн төсвийн саналыг боловсруулж, байгууллагын төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулна.

7.3.Энэхүү журмын 7.2-т заасан орон тооны бус Салбар зөвлөлийн жилийн төсөвт дор дурдсан үйл ажиллагааны зардлыг тусгана:

7.3.1.Цалин хөлс, урамшуулалтай холбоотой зардал:

1/Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргад албан тушаалынх нь сарын цалингийн тодорхой хувиар үндсэн байгууллагаас нь олгохоор Төрийн албаны зөвлөлөөс  тогтоосон урамшуулал;

2/Салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг нь харгалзан гишүүдэд олгохоор Салбар зөвлөлийн төсөвт тусгагдсан урамшуулал;

3/яам, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагатай зөвшилцөх үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа  Салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын цалин хөлс;

7.3.2.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах зардал;

7.3.3.төрийн албаны мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахтай холбогдсон зардал;

7.3.4.төрийн жинхэнэ албан хаагчдаас төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдон гара      х томилолтын зардал;

7.3.5.Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах бичиг хэргийн болон сургалт, судалгаа хийх, лавлагааны материал хэвлэх зардал;

7.3.6.энэхүү журамд заасан Салбар зөвлөлийн үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад зардал.

7.4.Аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн Мэргэшлийн шалгалтын Салбар комисс мэргэшлийн шалгалттай холбоотой зардлын зарим хэсгийг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн шалгалтын төв комиссоос тогтоосон хэмжээгээр шалгуулагч иргэнээс авсан шалгалтын үйлчилгээний зардлаас санхүүжүүлнэ.

7.5.Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн тайланг төсвийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагын санхүүд гаргаж өгнө.

 

Найм. Хариуцлага

8.1.Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах, мэргэшлийн шалгалт авах, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн болон ёс зүйн зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх зэрэг Салбар зөвлөлийн эрх, үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй.

8.2.Энэхүү журмын 8.1-д заасан үйл ажиллагаанд оролцохдоо ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

8.2.1.Салбар зөвлөлийн дарга дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны зөвлөл түүнийг Салбар зөвлөлийн даргаас чөлөөлөх, эсхүл сахилгын шийтгэл ногдуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь санал хүргүүлнэ;

8.2.2.Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүн дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Салбар зөвлөлийн дарга  түүнийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын болон гишүүнээс чөлөөлөх саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлэх, эсхүл холбогдох хууль тогтоомжийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь санал хүргүүлнэ.

8.3.Хэрэв Салбар зөвлөлийн гишүүн Салбар зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй тохиолдолд түүнийг Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлүүлэх, өөр албан тушаалтныг Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах тухай саналаа Салбар зөвлөлийн дарга Төрийн албаны зөвлөлд хүргүүлж шийдвэрлүүлж байна.

8.4. Салбар зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулахдаа Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан тогтоол, журам, дүрмийг зөрчсөн, Төрийн албаны зөвлөлөөс өгөгдсөн үүргийг болон энэхүү журмын 8.1-ийг удаа дараа (2 ба түүнээс дээш) хангалтгүй биелүүлсэн, зөрчсөн зэрэг ноцтой зөрчил давтан гаргасан тохиолдолд Салбар зөвлөлийг Төрийн албаны зөвлөл татан буулгаж болно.

5.Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл

Барилга, хот байгуулалтын яамны зардлаар суралцаж буй албан хаагч байхгүй  /2023.04.26/

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
38
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
607
Нийт:
2366
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР