Sun Logo
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалт” өнөөдөр /2025.06.27/ амжилттай зохион байгуулагдлаа. 

Соёлын биет өвийг хамгаалах, түүнтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уг сургалтад Сэлэнгэ аймгийн Эрүүгийн цагдаагийн алба, сумдын мөрдөн байцаагчид, Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аймгийн нэгдсэн музей, сумдын соёлын өвийн мэргэжилтнүүд зэрэг танхимаар 40 орчим, цахимаар 20 гаруй албан хаагчид хамрагдлаа. 

Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулсан бөгөөд сургалт дараах үндсэн агуулгыг хамарсан юм. 

Танхимын сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр оролцогчдод онол, практикийн мэдлэг олголоо. Үүнд: 

Түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалын төрөл, ангилал, бүртгэл, тоон үзүүлэлт Соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин, бодит хэрэг, жишээнүүдийн танилцуулга Соёлын өвтэй холбоотой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явуулах талаар практик зөвлөмж Аймгийн хэмжээнд бүртгэлтэй дурсгалт өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд Салбар хоорондын хэлэлцүүлэг, туршлага солилцоо. 

Хээрийн сургалтын хүрээнд: Оролцогчид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудад очиж, газар дээр нь судалгаа хийж, баримтжуулах, хамгаалалтын аргачлалтай танилцсан нь сургалтын практик ач холбогдлыг нэмэгдүүллээ. Сургалтын төгсгөлд оролцогчдоос санал, сэтгэгдэл, үнэлгээ авч, сургалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
81
Сүүлийн 7 хоног:
388
Сүүлийн сар:
1490
Нийт:
2229
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР