Sun Logo
“Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа.
“Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа. 

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд цахим баримт бичиг үйлдэх, мэдээлэл хариуцагч баримт бичгийг үйлдэх, дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим баримт бичигт суурилахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 30.4 дэх хэсэгт цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар зохицуулахаар заасан. 

2024 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-д өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсрууллаа. 

Журмаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн систем ашиглах, баримт бичгийг цахим хэлбэрээр зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, илгээх, шийдвэрлэлтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан. 

Журам шинэчлэгдэн батлагдсанаар төрийн албан хэргийг цахим хэлбэрээр хөтөлж, баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, байгууллага хооронд албан бичиг солилцоог шуурхай болгох нөхцөл бүрдэнэ. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
92
Сүүлийн 7 хоног:
443
Сүүлийн сар:
1475
Нийт:
2144
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР