Sun Logo
Тээврийн хэрэгслийн торгуулиа шимтгэлгүй төлөх боломжтой
Тээврийн хэрэгслийн торгуулиа шимтгэлгүй төлөх боломжтой

Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ. Тухайлбал, жолооч

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө. 

  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ. 

  • Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ. 

  • Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана. 

  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. 

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд. Өмнөх оны торгуулиуд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалттай хөнгөлөлтөд хамаарахгүй. 

Үүнтэй холбоотойгоор E-Mongolia платформоор хуулийн хугацаандаа буюу 15 хоног дотроо торгуулиа төлөх үед дүнгийн 50% хөнгөлөгдөх бол 16 дахь хоногоос торгуулийн дүн 50%-аар нэмэгдэнэ.

E-Mongolia платформ руу өөрийн бүртгэлээр нэвтрэн “Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх” гэсэн үйлчилгээг сонгон нэмэлт шимтгэлгүйгээр торгуулиа төлөх боломжтой юм. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
57
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
637
Нийт:
2385
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР