Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бараалхав. 

 

 

Бараалхалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад төрийн айлчлалын хийхийг урилаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Исланд Улстай эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд Хүндэт зочноор оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР