Симфони оркестрын МҮРАКАМИ ХАРҮКИ тоглолт зохион байгуулагдлаа.
2025-02-13

Японы нэрт зохиолч, пост модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Мүраками Харүкигийн зохиол, бүтээлүүдэд дурдагддаг хөгжмүүдээс бүрдсэн 2 удаагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.
“1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” зохиолуудад дурдагддаг - Л.Яначек, Ф.Лист, В.А.Моцарт, Л.В.Бетховен зэрэг дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг энэ 2 өдөр үзэгч, сонсогчдынхоо өмнө Улсын Филармонийн Симфони Оркестр тайзнаа амилууллаа.
Тоглолтыг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ, Монгол - Японы утга зохиолын нийгэмлэг, дэмжигч Боловсролын яам, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Монсудар хэвлэлийн газар, Нэпко хэвлэлийн газруудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүрэлцэн ирсэн үзэгч, сонсогч, уншигчдадаа мэхийн ёсолъё.





Холбоотой мэдээ