
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан нэгж Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн прокурорын газартай хамтран 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдээс гэнэтийн байдлаар биологийн дээж авч ажилласан бөгөөд тэдгээр этгээдүүдэд Баянзүрх дүүргийн “Насан туршийн суралцахуйн төв”-ийн сэтгэл зүйч Б.Ганбаяр, "Үйл явдлын картаар зан үйлд нөлөөлөх", “Мондэм төв”-ийн менежер О.Анхбаяр “Мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис”-ын талаар Монгол Улс дахь нөхцөл байдал, хууль эрх зүйн хариуцлага, хор уршиг, эмнэл зүй” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.
