
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа. Сүүлийн үед цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ийн оролцоо нэмэгдэж, түүнээс хамгаалах хэрэгцээ шаардлага үүссэн. Хуралдаанаар Зэвсэгт хүчинд ашиглах "Нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-тэй тэмцэх, түүнээс хамгаалах заавар"-ын төслийг хэлэлцлээ. Тус заавар батлагдсанаар цэргийн анги, байгууллагад нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ийн үүсгэж болзошгүй эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах анхдагч эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн тус хуралдаанаар "Улсын агаарын хөлгөөр онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх журам", "Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хөлгөөр захиалгат үүргийн нислэг үйлдэх журам"-ын төслийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг тус тус гаргалаа.
