Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Төв номын сан хамтран “ISO ТУГ” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа
2025-03-20

Дотоод хэргийн их сургууль нь 2021 онд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, 2022 онд ISO 3100:2018 Эрсдэлийн менежмент-зарчим ба заавар стандарт, 2023 онд ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлээд байгаа билээ.
Их сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар удирдах, стандартын хэрэгжилтийг бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгж бүрд ижил түвшинд байлгах, сонсогч, суралцагч, багш, албан хаагчдыг нэгдмэл нэг мэдлэг, ойлголттой болгох зорилгоор бие бүрэлдэхүүний дунд “ISO ТУГ” аяныг эхлүүлээд байна.
Энэхүү аяны хүрээнд ISOMiND компанийн ерөнхий зөвлөх Т.Бадамсэдийг урьж оролцуулан Их сургуулийн багш, албан хаагчдын дунд ISO стандартын ач холбогдол, үр нөлөөний талаарх мэдлэг ойлголтыг бататгах сургалт зохион байгууллаа.
Холбоотой мэдээ