
“ХҮҮХДИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Засаг даргын тамгын газрын “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр: 1. Хүүхдүүдийн дунд бүжгийн тэмцээн, "АХА" дартсын тэмцээн зэргийг зохион байгуулж авьяас чадвар, оюун ухаанаар манлайлсан хүүхдүүддээ өргөмжлөл гарын бэлэг гардууллаа. Мөн арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын хүүхдүүдэд баярын гарын бэлэг гардуулж, Засаг дарга, тамгын дарга нар мэндчилгээ дэвшүүллээ. Эх орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.