
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын дагуу Гаалийн байгууллагын 2024 оны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдалд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах. Хамтарч ажиллахыг сонирхсон иргэн, хуулийн этгээд нь "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд танилцуулга болон холбогдох мэдээлэл, үнийн саналаа enkhtaivan.d@customs.gov.mn цахим хаягаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Харилцах утас: 350053
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР