Sun Logo
УНГАР УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ЗОЧЛОВ
УНГАР УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ЗОЧЛОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Унгар Улсын Шинжлэх ухааны академид зочилж, Монголын түүх, соёлын өв, судраар гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 

 

 

Энэ үеэр Гадаад харилцааны яамны төлөөлөл хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүх, соёл, археологийн судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар тус академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ласло Коллартай ярилцлаа. 

 

Шинжлэх ухааны академийн номын сангийн Дорно дахины цуглуулгад Монгол судар, бичвэрүүд хадгалагддаг бөгөөд дийлэнх бүтээлүүдийг 1928-1930 онд ажилласан судалгааны экспедицийн эрдэмтэд цуглуулсан байдаг. Үүний дотор эртний, үнэ цэнтэйд тооцогдох төвөд, монгол хэлээр бичигдсэн XVII зууны үеийн Зая Бандид Гунгаажалцангийн “Эрдэнийн сан субашид”-ийн хуулбар багтдаг байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР