Sun Logo
ДУНДГОВЬ АЙМАГ БҮХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ АЯГА, ТАВАГ УГААГЧ, АРИУТГАГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАЛАА
ДУНДГОВЬ АЙМАГ БҮХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ АЯГА, ТАВАГ УГААГЧ, АРИУТГАГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАЛАА

“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн сурагчдын хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй аяга, таваг бусад хэрэгслийг угааж, ариутгах 40 ширхэг багц төхөөрөмжийг Орон нутгийн хөгжлийн сангийн 271 сая төгрөгөөр шийдвэрлэлээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 17 сургууль, 3 дотуур байр, Политехник коллежийн дотуур байр, 19 цэцэрлэгийн төлөөлөлд гардуулж өгсөн юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн аяга, тавгаа цүнхэлж явах шаардлагагүй болж, хелико бактер болон хоол боловсруулах эрхтэн системийн өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буйг онцлов. Мөн бага ангийн сурагчид үдийн хоолонд хэрэглэх аяга, таваг, халбага, сэрээ зэрэг зүйлсийг цүнхэндээ үүрч ирдгээс сурагчдын цүнхний ачаалал ихсэж, нурууны эмгэгтэй болох эрсдэл үүсдэг байна. Энэхүү төслийн үр дүнд зөвхөн ариун цэвэр, халдвараас сэргийлэх төдийгүй, үдийн хоолонд хамрагддаг бага ангийн сурагчид хоолны хэрэгслээ цүнхэндээ авч ирэхгүй, цүнхний ачаалал нь буурах юм. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашдаа нийтийн хоол үйлчилгээний газруудыг автомат аяга, таваг угаагчтай болох шаардлагыг тавихаа илэрхийллээ. Тус төслийг хэрэгжүүлснээр Улсдаа анх удаа аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжөөр хангасан аймаг болж байна. Орон нутгийнхаа удирдлагуудад цэцэрлэг, сургуулийнхаа бүх суралцагчдын өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. 👏👏

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
13
Сүүлийн 7 хоног:
459
Сүүлийн сар:
1725
Нийт:
2428
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР