“БИ СУРЛАА” АМЖИЛТЫН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдүүд дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолт, гимнастик, бүтээлээрээ өөрсдийн хөгжлийн ахиц, суралцсан зүйлсээ эцэг эх, багш нартаа бахархалтайгаар танилцууллаа. Энэхүү баярын үйл ажиллагаа нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар, тайзны соёл, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй байлаа. Эцэг эхчүүдийн идэвхтэй оролцоо, багш нарын бүтээлч байдал, хүүхдийн гэгээлэг инээд хосолсон энэхүү өдөр бидний хувьд мартагдашгүй дурсамж болон үлдлээ.
Холбоотой мэдээ