ЦАГААН СУВАРГА, ДЭЛ УУЛЫН БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-01-26

“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Б.Батмөнх, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрах нар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, Өлзийт сумын Тагт багийн нутаг дахь Цагаан суварга, Дэл уулын бүс нутгийн аялал жуулчлалын одоогийн байдал, цаашдын хөгжлийн талаар танилцуулга хийж санал солилцов.
Энэ бүс нутгийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн менежментийн хоёр төлөвлөгөө, говийн бүсийн Палеонтологийн музей бүхий амралт аялал жуулчлал судалгааны төв байгуулах ТЭЗҮ, бүс нутаг дахь дэд бүтцийн хөгжил, ажил, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад газар олгох, бүс нутгийн улсын тусгай хамгаалалтад авах, Дэл уулын хадны зургийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх бэлтгэл ажил эхэлсэн тухай, 2025-2028 онд хийгдэж эхлэх ажлууд зэрэг олон асуудлаар танилцуулга хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон, ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.
Холбоотой мэдээ