Sun Logo
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ХУРДАН СИОТ” КЛУБИЙН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР БНСУ-ЫГ ЗОРИЛОО
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ХУРДАН СИОТ” КЛУБИЙН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР БНСУ-ЫГ ЗОРИЛОО
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг бэлтгэх зорилгоор улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийг үүсгэн байгуулж, сайн дурын цахим элч бэлтгэж эхэлсэн билээ.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын газартай хийсэн гэрээний үндсэн дээр Инчон хотын Канвон аймгийн “Солонгос Энержи" мэргэшсэн ахлах сургуульд "ХУРДАН" клубийн гишүүдийг суралцуулах боломж бүрдсэн юм.
Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн "ХУРДАН" клубийн сурагчид нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 08-ны хооронд сургуулийн орчинтой танилцаж, Солонгос хэлний анхан шатны хичээлд хамрагдахаар БНСУ-ыг зорилоо.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
129
Сүүлийн 7 хоног:
594
Сүүлийн сар:
1222
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР