Sun Logo
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэг энэ сарын 07, 14,18 өдөр хуралдлаа. 

Ажлын хэсгийн гишүүдээс ирсэн 180 саналыг заалтыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Мөн дагаж өргөн мэдүүлэх 12 хуулийг хэлэлцэж нэгтгэжээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зах зээлийн холбоо, мөн холбогдох судлаач нарын төлөөлөл оролцож, саналуудаа нэгтгэн хэлэлцсэн.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэд, даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэх юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР