Sun Logo
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2025” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2025” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдөр” болгон зарлаж, жил бүр уриа дэвшүүлэн ажилладаг. 2025 оныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил-Хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж , аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлүүлэн сарын аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, ҮЭХ-ын тэргүүн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүн Д.Оюун, АОЭХ тэргүүн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүн Р.Алтанцэцэг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлийн гишүүд танхимаар, сумдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд цахимаар оролцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР