Sun Logo
Иргэн та доорх QR кодыг уншуулж санал, хүсэлтээ хүргүүлнэ үү
 Иргэн та доорх QR кодыг уншуулж  санал, хүсэлтээ хүргүүлнэ үү

ГАДААД АЖИЛТНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ, ЗӨРҮҮ БУЦААН ОЛГОХЫГ УДААХГҮЙ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж, хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Гадаад ажилтныг МУ-д ажиллах харилцааг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон ЗГ-н 2023 оны 99-р тогтоолоор зохицуулсан. Хууль, тогтоолыг хэрэгжүүлэхэд чирэгдэл үүсгэсэн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн 1 албан хаагчид хариуцлага тооцож, 1 журам хүчингүй боллоо. Цаашид: Иргэн, ААН-н хүсэлтийг тухай бүр (3-5 хоногт) шийдвэрлэх зохион байгуулалт хийлээ. Энэ удаагийн уулзалтын дараа ХХҮЕГ-н даргын А/91, А/94 дүгээр тушаал гаргаж энэхүү хялбарчлах харилцааг зохицууллаа. ААН-д зөвлөгөө мэдээлэл өгөх 70137003 утас ажиллана, мөн иргэд QR код уншуулж санал, гомдоо дээд удирдлагад нь мэдэгдэнэ. Гадаад ажилтны зөвшөөрөл олгохийн өмнө 14 хоног зар байршуулсны дараа зөвшөөрөл ба виз авах нь чирэгдэл үүсгэж байгааг хялбар болгохоор Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР