
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн “Улсын аварга” шалгаруулах тэмцээн 2025 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, Баянлиг сумын багш н.Гантулга, Соого-Сейко сургуулийн багш П.Ганхуяг нарын удирдлага дор 35 хүүхэд оролцож, нийт 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 6 хүүхэд тусгай байрт шалгарснаар багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн” байр эзэлсэн амжилт үзүүлэв.
Өнөөдөр /2025.04.28/ аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагчид болон хүүхдүүдийг хүлээн авч уулзан халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүслээ.
