ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД!!!

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдээс улсын хэмжээнд 2025-2028 онуудад ашиглалтад оруулах орон сууцны төслүүдийн мэдээллийг бүрдүүлэх зорилгоор орон сууцны төслийн судалгааг явуулж байна.
Тус судалгаанд хамрагдсан төслүүдийн борлуулалтыг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн санхүүжилтээр дэмжих, мөн шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийдвэрлүүлэх талаар бодлого, арга хэмжээндээ тусгаж ажиллахаар төлөвлөж байна.
Иймд Баян-Өлгий аймагт орон сууцны төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд доорх линкээр орж судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Судалгааны асуулга бөглөх цахим хуудас: http://docs.google.com/forms/d/1ab2cXFJmR_nijq9RqUZ7sKRd7NreMVWLXvXjf5qGhnk/viewform?edit_requested=true/
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоотой мэдээ