Sun Logo
Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ.
Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ.

Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн албанд иргэдийг татах ажиллагаа эхэлж, нээлтийн арга хэмжээг Спорт цогцолборын “Ёл” танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд цэрэгт татагдаж буй залуус болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон нь тус үйл ажиллагааны онцлог байлаа.

 Нээлтийн үеэр аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Б. Бэрхгалт батлан хамгаалах салбарын бодлого, тогтолцоо, иргэн бүрийн эх оронч үзэл, хариуцлагын талаар мэдээлэл хүргэсэн бол Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Д. Энхмандах “Эрүүл амьдрах зөв дадал” сэдвийн хүрээнд зөвлөгөө өгч, залуусыг эрүүл мэнддээ анхаарч, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа.

 Дотоодын цэргийн 810 дугаар ангийн авьяаслаг алба хаагчид урлагийн мэндчилгээ хүргэж, цэрэг татлагын үзлэгийн хугацаанд Хилийн болон Дотоодын цэргийн анги, байгууллагууд зэвсэглэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл, өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
653
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР