Sun Logo
АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛCЫН ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ
АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛCЫН ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зенг-ийг хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав. 

 

Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын ойр дотны түнш, “гуравдагч хөрш” Австрали Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ боловсрол, уул уурхай, эрдэс баялаг, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг олон салбарын хүрээнд өргөжин тэлж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улс цаашид хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж, ирээдүй байгааг онцолж, Элчин сайд Л.Зенг-д хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. 

 

Элчин сайд Л.Зенг Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж, иргэд хоорондын харилцааг дэмжиж, урлаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр зорьж буйгаа тэмдэглэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР