
Нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө!
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан 2025 оны “Гаалийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаа”-ны төлөвлөгөөний хүрээнд
📅 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр
📍 Алтанбулаг боомтод “Гаалийн тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах мэдээллийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн гол зорилго нь:
✅ Гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах
✅ Иргэн, аж ахуйн нэгжийг гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
✅ Гаалийн хууль, тогтоомжийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх байв.
👩💼 Өдөрлөгт тус гаалийн газрын бүх алба нэгжүүд хамтран идэвх санаачилгатай оролцож,
🔎 Гаалийн зөрчлөөс сэргийлэх,
💬 Иргэдэд зөвлөгөө өгөх,
📄 15 төрлийн танилцуулга, мэдээлэл бүхий тараах материалыг зорчигчдод хүргэж, QR кодоор цахим мэдээлэл авах боломжийг санал болголоо.
Мөн иргэдийн санал бодлыг сонсож, асуултад шууд хариу өгч, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
💡 Иргэд та бүхэн Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжтой холбоотой мэдээллийг манай цахим хуудас болон мэдээллийн самбараас тогтмол авах боломжтой
![]() | ![]() | ![]() |