Sun Logo
"Цагааны ЦЭГМИД-120" үзэсгэлэн, "ТЕАТРЫН МУЗЕЙН ШИЛДЭГ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" цомог.
 "Цагааны ЦЭГМИД-120" үзэсгэлэн, "ТЕАТРЫН МУЗЕЙН ШИЛДЭГ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" цомог.

Дэлхийн "Театрын өдөр"-т зориулан зохион байгуулсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Цэгмидийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд "Цагааны ЦЭГМИД-120" үзэсгэлэн, "ТЕАТРЫН МУЗЕЙН ШИЛДЭГ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" цомог, үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр боллоо. 

Арга хэмжээнд Ц.Цэгмидийн үр хүүхэд Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ц.Төмөрхуяг, СУИС-ийн багш, доктор Ц.Уртнасан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Саруулбуян, Монгол Улсын Ардын багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нар оролцлоо.

Монголын Театрын музейн "ТЕАТРЫН МУЗЕЙН ШИЛДЭГ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" цомогт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлсээс дээжлэн орууллаа. 

Цомог, үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монголын Театрын музейн захирал, доктор Д.Наранжаргал номын дээжээс ирсэн зочдод дурсгалаа. 

Бид бүхэнтэй хамтран ажилласан орчуулагч Д.Цэнгэл, дизайнер Э.Цэрэнбаяр нарт талархал илэрхийлье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
48
Сүүлийн 7 хоног:
230
Сүүлийн сар:
680
Нийт:
1832
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР