Sun Logo
“МОНГОЛ ТОГЛООМ НААДГАЙ” боловсролын хөтөлбөрийг Зуунмод сумын 4, 5-р сургуултай хамтран зохион явууллаа
“МОНГОЛ ТОГЛООМ НААДГАЙ” боловсролын хөтөлбөрийг Зуунмод сумын 4, 5-р сургуултай хамтран зохион явууллаа

Монгол түмний уламжлалт “Цагаан сар” -ын баярыг угтан “Монгол тоглоом наадгай” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг 2025 оны 2-р сарын 19-нд Зуунмод сумын 5-р сургууль, 2-р сарын 20-нд 4-р сургуультай тус тус хамтран зохион байгууллаа. Арга хэмжээг Музейн захирал Л.Цэнд, 5-р сургуулийн нийгмийн ажилтан Урангоо нар нээж мэндчилгээ хүргэсэн. Тэмцээн нь таван хошуу малын ерөөл, магтаал, шүлэг, малын зүс нэрлэх, алаг мэлхий өрж наадах, цагаан сарын холбогдолтой жүжигчилсэн тоглолт, түргэн хэллэгийг хэн тод, зөв хэлэх вэ, чулуу таалцах болон үзэгчдийн дунд бөгж нийлүүлэх зэрэг үе шаттайгаар явуулан, сургуулийн ахлах ангийн нийт 58 сурагч оролцож, авхаалж самбаа, хурд хүч, танин мэдэхүйн мэдлэгээ уралдууллаа. Тэмцээний үеэр соёлын ахмад ажилтан Оюунчимэг шагайн наадгайн түүх, бөгцөг няслах, морь уралдуулах, ингэ ботголох, хонь холбох, шагай шүүрэх, алаг мэлхий өрж тоглох, бөгж нийлүүлэх зэрэг уламжлалт тоглоом наадгай тухай мэдээллийг оролцогч хүүхдүүдэд хүргэсэн. 2-р сарын 19-нд 5-р сургуультай хамтран зохион байгуулсан тэмцээнд ахлах ангийн 100 гаруй сурагч хамрагдан, анги хамт олноо дэмжиж, үндэсний дээл хувцсаар жигдрэн ирж оролцсоноос Тэргүүн байр “Тэмээчин” баг /11 Б анги, Дэд байр “”Адуучин” баг /12 А анги тус тус шалгарч, үзэгчдийн дундах тэмцээнд Энхмэнд, Энхжаргал, Анужин нар амжилттай оролцон шалгарсан. Тэмцээний шүүгчээр соёлын ахмад ажилтан н.Оюунчимэг, Музейн арга зүйч С.Сувдаа, БМС Г.Дагмидмаа, аймгийн ННСангийн номын санч Б.Буяннэмэх нар ажилласан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
554
Сүүлийн сар:
1338
Нийт:
1974
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР