Sun Logo
НОМЫН САНЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛОН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
НОМЫН САНЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ  СУРГАЛТ БОЛОН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Номын сангийн нэгдсэн систем, автоматжуулалт”, “Каталогжуулалт нийтийн үйлчилгээ”, “Орчин үеийн нийтийн номын сангийн жишиг үйлчилгээ”-ний талаар дэлгэрэнгүй танилцуулах, сумын номын сангууд өөрсдийн тулгамдаж буй асуудлыг дэлгэрэнгүй танилцуулах, 2025 оны 06 дугаар сард Монголын номын сангуудын консерциумаас жил бүр номын сан, мэдээллийн төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих, номын санчдыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Номын сангуудын спортын 16 дахь их наадам”-ын бэлтгэл ажил хангах зорилгоор Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас аймгийн төвийн болон хөдөө сумдын ерөнхий боловсролын сургуулийн, соёлын төвийн номын санчдад номын санчдыг чадавхжуулах сургалт болон спортын арга хэмжээ зохион явуулав. 

 

Тус арга хэмжээнд аймгийн төвийн болон хөдөө сумдын ерөнхий боловсролын сургуулийн, соёлын төвийн 50 гаруй номын санчид хамрагдлаа. 

 

Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг, аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Алтынгүл, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёл, гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нурбахыт нар сургалтыг нээж мэндчилгээ дэвшүүлэн тус салбарт үр бүтээлтэй ажиллаж буй номын санчдад шагнал гардуулан баяр хүргэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
34
Сүүлийн 7 хоног:
152
Сүүлийн сар:
591
Нийт:
2399
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР