Sun Logo
ГБХНХ-ЫН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ, ИХ ӨГӨГДЛИЙН ТАЛААРХ СЕМИНАР БОЛЛОО
ГБХНХ-ЫН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ, ИХ ӨГӨГДЛИЙН ТАЛААРХ СЕМИНАР БОЛЛОО


       Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Big Data экосистемийн хөгжүүлэлтийг төлөвлөх ажлын хүрээнд зохион байгуулсан Workshop №1 - “Нийгмийн хамгаалал” сэдэвт уулзалт 2025 оны 5-р сарын 7-нд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны хүрээнд дараах дөрвөн үндсэн use case-д тулгуурлан KPI-г тодорхойлов: 

1. Нийгмийн даатгалын хамрагдалт (Social Security Coverage) 

2. Нийгмийн халамж ба хамгааллын үйлчилгээ (Social Welfare and Social Protection) 

3. Олон талт ядуурлын үзүүлэлт (Multidimensional Poverty) 

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба хамгаалал (Disability Inclusion and Protection) 

 

Оролцогч байгууллагууд: 

• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; 

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт; 

• Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар; 

• Нийгмийн даатгалын ерөнхий газар; 

• Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар; 

• Novelsoft ХХК-ийн төлөөллүүд. 

 

    Оролцогч байгууллагуудын албан хаагчид багуудад хуваагдан ажиллаж, сонгогдсон use-case бүрд тохирсон KPI-г тодорхойлон, уулзалтын төгсгөлд дүгнэлт танилцууллаа. 

       Уулзалтын үеэр Dr.Raju “Big Data экосистемийн нийгмийн хамгаалалд үзүүлэх ач холбогдол ба олон улсын туршлага” сэдвээр цахим илтгэл тавьсан юм.

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
619
Нийт:
2278
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР