Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ТОРГЕРДУР КАТРИН ГУННАРСДОУТТИР НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ТОРГЕРДУР КАТРИН ГУННАРСДОУТТИР НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Исланд Улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттиртай албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

 

Албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан хөгжиж буйг талууд онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. 

 

 

Талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж, цаашид энэхүү давтамжийг хадгалаж, өндөр түвшний хариу айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдсэн бөгөөд Исланд Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад ойрын хугацаанд айлчлал хийхээ нотоллоо. 

 

 

Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.

 

 

Хэлэлцээний дүнд Гадаад хэргийн сайд нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Исланд Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн тогтвортой хөгжил, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангахад хамтын хувь нэмрээ оруулж ажиллахаар тохиролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР