Sun Logo
“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгууллаа. 

 

 Энэхүү фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог болж өндөрлөлөө. 

 

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Аймгуудын ССАЖЗГазраас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн хамрагдсан байна. 

 

Монгол түмний соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, зохион байгуулагчид болон фестивалийг зорин ирсэн хүндэт үзэгчдэдээ талархал илэрхийлье. 

 

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР