
Бүсчилсэн хөгжил, Төрийн албаны манлайлал говийн бүсийн зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендер” сургалт болж байна. Говийн бүсэд нийт 14 мянган төрийн албан хаагч байгаагийн 11 мянга орчим буюу 74 хувь нь эмэгтэйчүүд байна.

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг удирдлагын түвшинд ажиллах, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж 70 гаруй эмэгтэй албан хаагчид хамрагдаж байна.

Холбоотой мэдээ