БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төв аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 04-р хурал 2025 оны 04-р сарын 30-ны өдөр хуралдав. Тус хурлаар Зуунмод, Архуст, Баянчандамань, Баянжаргалан, Сэргэлэн, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын үйлчилгээний газарт явуулсан тохирлын үнэлгээний тайланг хэлэлцэж, хурлын шийдвэрээр 19 аж ахуй нэгж иргэний 19 үйлчилгээнд (хүнсний дэлгүүр-11, нийтийн хоол-5, амралтын газар-1, үсчин гоо сайхан-1, бүтээгдэхүүн-1) тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг 1-2 жилийн хугацаагаар олгох шийдвэр гаргалаа.

Холбоотой мэдээ