
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Яргис Их уулын овоо тахилга наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баяр наадмыг Т.Жамьяншаравын үр хүүхдүүд ивээн тэтгэж зохион байгуулж оролцлоо. Наадмаар 3 насны морь уралдаж хүчит 32 бөх барилдлаа. Тахилгын үеэр СТА Тэргүүний Ардын Авьяастан, Хөдөлмөрийн хүндэт медальт, Сумын аварга, саальчин Ё. Баярсайханы нэрэмжит 3 төрөлт дууны уралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү уралдааныг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга Ё.Даваа ивээн тэтгэлээ. Уралдаанд оролцсон авьяастнуудаас эхний 8 байрыг шалгаруулж шагналаа. *** Тэргүүн байрыг Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн иргэн Д.Амармэнд эзэлж алтан медаль 800,000 төгрөг. *** Дэд байрыг Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн иргэн Б.Ганзориг эзэлж мөнгөн медаль 500,000 төгрөг. *** Гутгаар байрыг Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн иргэн Т.Үлэмжтөгс эзэлж хүрэл медаль 300,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Уртын сайхан дуу минь. Унаган жороо хүлэг усан тэлмэн хатирах шиг. Уртын сайхан дуу улс нутгаар минь эгшиглэдэг ээ. Уран бийрийн үзүүр учиг хатган бүжих шиг. Уянга эгшгийн чимээг уулс өндөлзөн чагнадаг аа. Наадамд зорин ирж оролцсон болон ивээн тэтгэсэн та бүхний цаашдын ажил амьдрал уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе!!!











