
✅Спортоор өсөх ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд, залуучуудыг нэгдсэн хөтөлбөр, бодлогын дагуу системтэй бэлтгэж, ур чадварыг сайжруулах, сонгогдсон спортын төрлүүдээр бүс, улс, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргах баг, тамирчдыг бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор спортын 7 төрлөөр өсвөрийн шигшээ багийг байгуулах шийдвэр гарсан.
✅Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/123 тоот захирамжаар сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, жудо, чөлөөт бөх, таеквондо, тэшүүр гэсэн 7 төрлөөр шигшээ багийг байгуулсан ба өнөөдөр тус 7 төрлийн шигшээ багийг ажиллуулахаар сонгогдсон дасгалжуулагчидтай гурвалсан гэрээг байгуулж ажиллалаа.
✅Цаашид Биеийн тамир, спортын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсанаар 10-аас доошгүй төрлөөр шигшээ багийг хичээллүүлж, спортоор хичээллэх хүүхэд, өсвөр үеийнхний тоог нэмэгдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргасан баг, тамирчдыг бэлтгэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
