Sun Logo
“МОНГОЛЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“МОНГОЛЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. 

 

 

“Монголын цахим худалдааны долоо хоног”-ын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчинг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах юм. 

 

 

Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна. 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
52
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
662
Нийт:
2467
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР