Sun Logo
СУАЖЗГ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРИАЛГА ГАРГАЛАА.
СУАЖЗГ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРИАЛГА ГАРГАЛАА.

СУАЖЗГ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРИАЛГА ГАРГАЛАА. Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгууллагын албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.Мөн 2025 онд хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм. Сургалтын дараа албан хаагчдаас байгууллагын ёс зүйн зөрчилтэй холбоотой нөхцөл байдлын талаар судалгаа авч, үр дүнг нэгтгэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ёс зүйн зөрчлийг бууруулах, эерэг ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн санал, санаачилгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Энэхүү арга хэмжээний төгсгөлд Ёс зүйн дэд хорооноос нийт албан хаагчдад хандан ёс зүйг эрхэмлэн дээдэлж, төрийн албаны нэр хүндийг хамгаалах, соёлч, хариуцлагатай харилцааг хэвшүүлэх талаар уриалга гаргав.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР