Sun Logo
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож буй ажлын талаар
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож буй ажлын талаар

Ашигт малтмалын газар өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэх талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9% буюу 31 сая гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн. Үүний 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай юм.

Ашигт малтмалын газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг 2015.01.26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд 2015 оны 8 дугаар сар 24-ний өдрийн Даваа гарагаас цахим дугаар олгож эхлэн. 

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна.

Ашигт малтмалын газар

Кадастрын Хэлтэс

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
81
Сүүлийн 7 хоног:
145
Сүүлийн сар:
639
Нийт:
2431
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР