Sun Logo
“ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ–2025” III ШАТНЫ ТЭМЦЭЭН ДАРХАН ХОТОД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ–2025”  III ШАТНЫ ТЭМЦЭЭН ДАРХАН ХОТОД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд улс орон даяар зохион байгуулагдаж буй “Иргэдийн Спортын Их Наадам–2025”-ын III шатны Төвийн бүсийн тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус бүсийн тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 500 гаруй тамирчид оролцож, спортын 7 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулан Улсад өрсөлдөх эрхээ авлаа. Аймгийн шигшээ тэмцээнээс шалгарсан 130 гаруй тамирчин тус бүсийн тэмцээнд Төв аймгаа төлөөлөн амжилттай оролцсон юм. “Иргэдийн Спортын Их Наадам–2025”-ын III шат буюу бүсийн тэмцээнээс шалгарсан шилдэг баг, тамирчид IV шатны улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Төв аймгийн баг тамирчид амжилттай оролцож, дараах төрлүүдэд аваргын алтан медаль хүртэн, улсын шатны тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа. • Шатрын төрөлд: o Г.Бат-Эрдэнэ (эрэгтэй) — I байр • Үндэсний сурын төрөлд: o 18-25 насны ангилалд: Н.Ариун-Эрдэнэ (эмэгтэй) — I байр o 26+ насны ангилалд: Д.Бат-Өлзий (эмэгтэй) — I байр • Волейболын төрөлд: o 31-44 насны ангилалд:Э.Жаргалбаяр ахлагчтай эрэгтэй баг — I байр • Сагсан бөмбөгийн төрөлд: o 31-44 насны ангилалд: М.Баасанцог ахлагчтай эрэгтэй баг — I байр

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

 Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг 

Холбоо барих утас: 95758361

 Цахим шуудан:enkheeD1221@gmail.com

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
63
Сүүлийн 7 хоног:
450
Сүүлийн сар:
1435
Нийт:
2072
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР