
Монгол Улсад жил бүр 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг "Хуульчийн про боно өдөрлөг"-ийг энэ жил 05 дугаар сарын 01-ний өдөр 10:00-16:00 цагийн хооронд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон Баганат талбайд зохион байгуулна.
Өдөрлөгт дараах байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэд олон нийтэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх болно. Үүнд:
- Аймгийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтэс,
- Архивын тасаг
- Шүүхийн Тамгын газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
- Прокурорын газар
- Цагдаагийн газар
- Өмгөөллийн зөвлөл
- Хууль зүйн туслалцааны төв
- Улсын бүртгэлийн хэлтэс
- Нийгмийн даатгалын хэлтэс
- Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
- Монголын Нотариатын танхимын Баянхонгор аймаг дахь салбар
Иргэд та бүхэн хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл өдөрлөгт өргөнөөр оролцоно уу.