Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГ ОЮУНЫ ӨМЧИЙН ЗУУЧЛАГЧААР БҮРТГЭЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГ ОЮУНЫ ӨМЧИЙН ЗУУЧЛАГЧААР БҮРТГЭЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Оюуны өмчийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.13 дахь заалт, Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журамд заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн Номын санг Оюуны өмчийн зуучлагчаар бүртгэн, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Оюуны өмчийн зуучлал нь зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээл, аж үйлдвэрийн өмчийн эрх эзэмшигчийг үйлдвэрлэгчтэй холбон, тухайн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, арилжих үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Оюуны өмчийн хуулиар Оюуны өмчийн Зуучлагчийн хуулийн этгээдийн зохицуулалтыг шинээр бий болгосон. Энэ хүрээнд зуучлагчийг бүртгэх, гэрчилгээ олгохтой холбоотой дүрэм журмаа батлаад “И Эс Эй Эн” ХХК, “Монгол контент” ХХК, “Аранжмэнтвишн энтертайнмент” ХХК болон болон “Оюуны өмчийн бирж” ХХК гэсэн 4 хуулийн этгээдэд зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон бөгөөд Монгол Улсын Их сургуулийн Номын сан 5 дахь зуучлагч байгууллага болж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтад заасны дагуу “Оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар буюу 2 дахин бага татвар ногддог бол тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13 дахь заалтад заасны дагуу “Оюуны өмчийн эрхийн эрхийн зуучлалаас олсон орлого” албан татвараас чөлөөлөгддөг.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2478
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР