Sun Logo
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ”, “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ”, “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.3.2-т заасан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Ерөнхий сайдын 2024 оны 01 албан даалгавраар үнэлгээ, мониторингийн эрх зүйн орчныг сайжруулахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасны дагуу “Үнэлгээ хийх журам”, “Хяналт шинжилгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам” гэсэн 3 журмыг шинээр боловсруулж, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлууллаа. 

 

Эдгээр журмууд хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийн явцыг тогтмол хэмжих, үр дүнг судалгаа, шинжилгээний үндэслэлтэйгээр үнэлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан, үр дагаврыг тогтоох, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүн гарахад чиглүүлэхийн зэрэгцээ нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй хуваарилах, бодлого хэрэгжүүлэгч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогыг зөв, оновчтой, төлөвлөхөд чухал ач холбогдолтой билээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
54
Сүүлийн 7 хоног:
194
Сүүлийн сар:
664
Нийт:
2478
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР