Sun Logo
"Сургуультай хамтран Хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийн санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй ууулзав
 "Сургуультай хамтран Хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийн санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй ууулзав

Хонг-Конгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийн газраас “Сургуультай хамтран Хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байгаа. Гурван жилийн хугацаанд буюу 2023-2025 оныг дуустал хэрэгжих энэхүү төсөлд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Дарви сумын Ерөнхий боловсролын сургууль хамрагдаж байгаа юм. Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн явц, үр дүнтэй танилцахаар Хонг-Конгийн Хүүхдийг ивээх сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Kелен Ансоноор ахлуулсан санхүүжүүлэгч байгууллага, Хүүхдийг Ивээх Сангийн Монголын Хүүхэд Хамгааллын төслийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа энэ сарын 24-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан Ховд аймагт хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, ач холбогдлын талаар санал солилцов.

 

 

Энэхүү төсөл нь зорилтот сургуулиудын багш ажилтан, сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах замаар сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгохыг зорьж байгаа.

 


Төслийн хүрээнд сургуулиуд дээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн аргачлал хэрэгжиж эхэлсэн, сургуулийн эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхэд өсвөр үеийнхэнд тус бүрд нь зориулсан гарын авлага боловсруулж, түүний дагуу ажилладаг болсон зэрэг эерэг үр дүн гарсан сайн жишээ олон бий. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа хүүхэд рүү чиглэсэн үр дүнтэй чухал төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид хүүхдийн сайн сайхны төлөөх ажил бүрийг дэмжиж хамтран ажиллана гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР