“Өөртөө цаг гаргая” сургалтыг зохион байгууллаа
2024-11-12

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын эцэг эхийн зөвлөлөөс “Өөртөө цаг гаргая” сургалтыг зохион байгууллаа.
Нийт албан хаагчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, зөв хандлага, харилцааг төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, өглөөний цагийг өөртөө зарцуулах зорилгоор сургалтыг хийсэн юм.
Сургалтад зочин илтгэгчээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргалыг урьж “Soft skill” буюу зөөлөн ур чадварыг эзэмших арга барилд суралцах лекцийг сонссон бол нийгмийн ажилтан М.Ичинхорлоо “Сэтгэлзүйн боловсрол” сургалтыг орж өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлах, ажлын бүтээмжээ сайжруулах талаар чөлөөт ярилцлага хийлээ.



Холбоотой мэдээ