Sun Logo
Мэдээлэл зүйн Улсын XXXIX олимпиадын гурван ангилал нийт 42 оролцогч шагнал хүртлээ
Мэдээлэл зүйн Улсын XXXIX олимпиадын гурван ангилал нийт 42 оролцогч шагнал хүртлээ

Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Мэдээлэл зүйн улсын 39 дүгээр олимпиадын энэ сарын 11-13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүрэг, бүс болон үндэсний мэдээлэл зүйн онлайн олимпиадаас 10 хүртэл анги буюу ДУНД ангийн төрөлд 47 сурагч, 11-12 дугаар ангийн төрөл буюу АХЛАХ ангийн төрөлд 45 сурагч, БАГШ ангилалд 44, нийт 136 оролцогч мэдлэг, уг чадвар, оюун ухаанаа уралдуулан хоёр өдрийн турш нийт 6 бодлогыг программыг бичиж өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. 

 

Ангилал бүрд 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл, 5 тусгай байр, нийт 14 оролцогчийг урамшуулж, гурван ангилал нийт 42 оролцогч шагнал хүртлээ. 

 

Тус олимпиадад оролцогчдыг бодолтыг шүүх, үнэлгээнд уламжлал ёсоор олон улсын мэдээлэл зүйн олимпиадын цахим шүүлтийн системийг ашиглан явууллаа. Ангилал бүрээр тэргүүн байрын эздийг танилцуулбал:

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР