Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа -2050”-ын зорилт 1.1.4 дүгээр заалт, 2024-2028 оны АЗДҮА-ны хөтөлбөрийн 4.5.3 дугаар заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 50.1 дүгээр зүйлд заасны дагуу , Соёлын өвийн талаарх мэдлэг олгох, түүнийг хамгаалах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА - 2020-2025” үзэсгэлэн, тайлант уулзалт нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн, тайлант уулзалтын нээлтэд:

Үзэсгэлэн, тайлант уулзалтыг нээж Говьсүмбэр аймгийн ИТХурлын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэллээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч дарга Б. Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж, Сүмбэр сумын ИТХурлын дарга Т.Түмэнбаяр, Говьсүмбэр аймгийн Соёл, Урлаг, Аялал Жуучлал, Залуучуудын газрын дарга Б.Энхтөр нар мэндчилгээ дэвшүүллээ.

Говьсүмбэр аймгийн Соёл, Урлаг, Аялал Жуучлал, Залуучуудын газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Лхагвамаа үзэсгэлэнг танилцуулав.

Монгол улсын Шинжлэх Улсын Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч доктор (Ph.d) Б.Анхбаяр "Археологи гэж юу?" сэдвээр

Соёлын өвийн үндэсний төвийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан бүртгэл мэдээллийн санч Б.Бямбажаргал "Говьсүмбэр аймгийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоон дүн, мэдээлэл" сэдвээр

Соёл, Спорт, Аялал жуучлал, Залуучуудын яамны Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П. Алдармөнх "Соёлын өвийн талаарх бодлого, чиглэл" сэдвээр

Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан докторант С.Энхболд "Говьсүмбэр аймгийн Өвөрдэлгэр уулын малтлага судалгааны тайлан" сэдвээр

Монгол Улсын Их Сургуулийн Археологийн Тэнхимийн багш, доктор Э.Мижиддорж, Монгол Улсын Их Сургуулийн Археологийн Тэнхимийн багш Б.Галбадрах "Говьсүмбэр аймгийн Их сансар уулын Улаан өндөр гэх газрын малтлага судалгаа" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Говьсүмбэр аймгийн "АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА 2020-2025" гэрэл зургийн үзэсгэлэн тайлант уулзалтыг хамтран зохион байгуулсан Соёл, Спорт, Аялал жуучлал, Залуучуудын яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын Их Сургуулийн Археологийн тэнхим, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГазар, "Боржигин өв музейн хамт олон, эрдэмтэн судлаачид та бүхэнд талархал илэрхийлье.
Тус үзэсгэлэн 2025 оны 03 сарын 19 ны өдрөөс 03 дугаар сарын 21-ны өдрийг дуустал дэлгэгдэх тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
2025 оны 03 дугаар сарын 19