Sun Logo
🇲🇳МУИС-ИЙН АХМАД БАГШ, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР МӨНХЖАРГАЛЫН БАЗАРРАГЧААГИЙН 80 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН "ЭХ ХЭЛ БИДНИЙ БАХАРХАЛ-2025" БИЧИГ ҮСГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025-05-05

🔸“Эх хэл бидний бахархал-2025” өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчдын монгол хэлний олимпиад, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын багийн олимпиад, Сүегэр уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа. 🔸Чингис хааны соёрхсон Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө Монгол Улс 21 дэх жилдээ Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна. 

🔸Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр, НБХ-ийн дарга Д.Цэцэгмаа, Хэл,бичгийн ухааны доктор, профессор, ШУ-ий гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нар оролцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
73
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
653
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР