Sun Logo
БНСУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 21 АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙГ АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦААР ХАНГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
БНСУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 21 АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙГ АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦААР ХАНГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтойг онцолж байна. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ. Агаарын чанарыг хэмждэг автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн Байгаль орчны салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдэж, технологийн том дэвшил гарч байгааг онцолж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР