
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд зохион байгуулагдана.
Чуулганаар уран дархны урлал, үнэт металлын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хууль эрх зүй, санхүүгийн зах зээл, түүхий эдийн хангамжийн асуудлаар хэлэлцүүлгийг холбогдох талуудыг оролцуулан зохион байгуулна.
Чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн "Монгол дархны уламжлалт арга ухаан" өвийг өвлөн уламжлагчид, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид болон холбогдох салбарын бодлого боловсруулагчид оролцох юм.