Sun Logo
"ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2025"
Монгол Улсын Филармонийн Симфони оркестрын "Говь гурван сайхан" тоглолт 2025 оны 02 сарын 02-ны өдрийн 19:00 цагт Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт амжилттай зохион байгууллаа. Энэхүү үдэш ТШ, МУАЖ Ц.Намсрайжав, ТШ, МУУГЗ Э.Чойдог, ХБ,ТХШ, МУАЖ Н.Жанцанноров зэрэг Монголын нэрт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг Өмнөговьчуудад сонордуулав.
Тоглолтод Улсын Филармонийн Симфони оркестр, удирдаач Б.Батбаатар /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, хөтлөгч, дуучин Б.Дэлгэрбаяр /СТА/, дуучин Д.Дүйнхэржав /СТА/ нараас гадна Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Т.Батсайхан /МУГЖ/, дуучин Ч.Алтанзул /СТА/, Э.Цогтбаяр, ХЖТ-ын УСУ, морин хуурч А.Мөнгөн нар уран бүтээлээ үзэгч олондоо толилууллаа.
Бидний тоглолтыг хүрэлцэн ирж, таалан соёрхсон нийт үзэгчдэдээ болон Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олондоо талархал илэрхийлье.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР